УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хурлаар гаргажээ.
Уг нисэх буудал нь өнгөрсөн сараас ашиглалтад орсон бөгөөд орон нутгийн болон олон улсын нислэгүүдийг хийж эхэлсэн билээ.
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролын боловсролын байдал:
- 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
- 2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал:
- 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
- 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
- 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
- 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
- 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв.
Мөн өнөөдрийн хурлаар Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргав.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын зориулалтаар 509.1 га, мөн дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар 2.01 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Нисэх буудал, арилжааны нислэгийн үйл ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжсэн. Гэвч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байна.