АНЭУ-д туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн болоход манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр амжилт боллоо.
Тэрбээр медальд хүрэх замдаа Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авсан ба дараа нь Сингапурын сэлэмчин Абдул Рахманд ялагджээ. Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялсанаар алтан медаль хүртэхийн сацуу “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.