Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо болон бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа Элчин сайдад нэр дэвшигч нарын танилуулгыг сонсч байгаа байгаа аж.
НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч В.Энхболдын бүрэн эрхийн хугацаа дууссан тул түүний оронд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярын нэрийг дэвшүүлж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна.
Засгийн хуралдаанаар дэмжсэн саналыг УИХ-д өргөн барьж, нэгдсэн хуралдаанаар томилох юм.
Нямдоржийн Анхбар гэж хэн бэ
БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ:
-
2001 он Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
-
2004 он Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургууль Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр.
АЖЛЫН ТУРШЛАГА:
-
2000-2002 он УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан
-
2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт
-
2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе
-
2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал
-
2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул
-
2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
-
2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга
-
2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал
-
2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал
-
2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга