Намайг хувийн машинаараа таксинд явдаг буюу Lyft компанид ажилладагийг тэр бүр хүмүүс мэдэхгүй биз.
Өнөөдөр Жозеф гээд залуугаас дуудлага ирлээ хуучны адил яг авах ёстой хаяг дээр нь очиж зогсоод \”ирсэн\” гэдэг товчлуураа аппликэшн дээрээ дарчихаад хүлээж байтал 30 орчим насны манайхны хэлдэгээр дэгжин бас царайлаг гэмээр залуу гэрээсээ гарч ирээд машины арын суудалд суулаа.
Бид хоёр мэнд мэдэлцэж хаанаас ирцгээсэн, юу хийдэг, энэ хэсэг замын сайхан муухайг ярилцаж явсаар нэг рестораны үүдэнд ирээд зогсов.
Тэгтэл Жозеф уучлаарай би гэртээ нэг зүйлээ мартчихаж манай гэр лүү хурдан буцаад яваад өгөөч тэгэх үү гэж гуйв.
Би ч азны юм гэж бодчихоод буцаад ирсэн замаараа сурсан дуунуудаасаа машинд эгшиглүүлэн явж голын толиндоо түүнийг хартал их түгшсэн хэр нь яарч байгаа байдал ажиглагдаж утсаа байн байн шалгана.
Гэрийнх нь үүдэнд ирээд зогстол би маш хурдан орчихоод гарч ирнэ гэсээр гүйн орлоо.
Их том гоё хаустай үүдэнд нь хоёр шинэ шахам Америк жийп сойгдсон, байшингийн үүдний зүлэг хүүхдийн тоглоомын талбай гээд маш гоё тохижуулсан нүдэнд дулаахан харагдаж байв.
Залуу дахиад л гүйсээр гарч ирлээ бид хоёр тэдний үүднээс хөдлөөд явж байх зуураа түүнийг толиндоо дахин нэг зэрвэсхэн хараад авлаа их гоё инээмсэглэчихсэн шанаагаа тулаад цонх ширтчихсэн түгшсэн сэтгэл нь үгүй болчихсон түрүүчийн харснаас тэс өөр нэгэн болчихсон байгаа нь ажиглагдана.
Би сонирхоод та гэртээ юугаа мартсан юм бэ? гэтэл залуу ярьж эхлэв.
Манай эхнэр төрөөд 8 сар болж байна өнөөдөр манай их сургуулийн найзууд уулзалдаж байгаа юм намайг явахгүй гээд байхад эхнэр ятгасаар байгаад явуулж байгаа нь энэ, харин яг уулзалтын цаг болоод явах гэтэл манай хоёр унтчихаад сэрдэггүй тэгэхээр нь сэрээгээд яахав гэж бодоод утсанд нь мессеж үлдээчихээд гараад ирсэн юм тэгсэн чинь эхнэр хүүхэд хоёроо үнсэхгүй л бол сэтгэл амрахаа байсан байна сая ороод сэрээсэн ч хамаагүй гээд ханатлаа үнсчихээд гарч ирлээ. Сэтгэл маш сайхан болчихлоо гээд инээмсэглэтэл буух ёстой рестораны үүдэнд иржээ.
Жозеф надад хандан маш их баярлалаа чи бол миний гэр бүлийн бурхан гэж хэлээд гарч одов.
Монголын сайхан эрчүүдээ өглөө өдөр орой хамаагүй заавал гэрээс гарах болон эхнэр хүүхдээсээ түр зуур ч гэсэн холдохын өмнө үнсэж хайртайгаа хэлж байгаарай энэ нь гэр бүл амар тайван аз жаргалтай байх, тэр том гоё хаус, шинэ жийпнүүдийн үндэс байж болох юм шүү.
Монголын үрс маш олон болж бүх гэр бүлүүдэд аж жаргал бялхах болтугай.
Хүндэтгэсэн: Эрхэмбаярын Миеэгомбо