Их Британид 100 мянган жолооч шаардлагатай байна. Том оврын, алсын тээврийн жолооч дутагдалтай байгаагаас энэ улсад зам тээврийн хямрал, цаашлаад бараа таваарын нийлүүлэлт багасах удаашрах төлөвтэй байгаа юм.
Их Британид алсын тээврийн, том оврын ачааны машины жолооч дутагдалтай байгаагаас барааны нийлүүлэлт удаашралтай байна. Үүнээс шалтгаалан зарим газарт дэлгүүр, худалдааны төвийн лангуу хоосрох тохиолдол их гарах болжээ. Их Британи улсад Брекситын дараа Европын бусад улс орноос ирж ажилладаг алсын тээврийн жолооч нар нутаг буцсанаас шалтгаалан ачаа тээвэрлэлт багасч, алсын тээврийн жолооч нар дутагдаж эхэлжээ.
Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсны дараагаар 20 мянган алсын тээврийн жолооч нутагтаа буцаж, шинээр жолооч авч ажиллуулах нь бичиг цаасны асуудал, виз зэргээс шалтгаалан ихээхэн хүндрэлтэй болжээ. Өнөөдөр Их Британид бараг 100-аад мянган жолооч шаардлагатай байгаа гэнэ. Түүнчлэн алсын тээврийн ачаалал нэмэгдэж, жолооч дутагдалтай байгаагаас цалин мөнгө эрэлт нь өсч, үүнийг дагаад тээврийн зардал нэмэгдсэнээс жижиг компаниуд дампуурахад хүрч байгаа гэнэ.
Их Британийн эрх баригчид цэргийн жолооч нарыг алсын тээвэрт ажиллуулах санал гаргасан ч тээвэр-ложистикийн компаниуд эрх баригчдаасаа гадны орноос жолооч авч ажиллуулах зөвшөөрлийг илүү амар хялбар болгож, мөн залуусыг сургах үйл явцыг түргэсгэх, санхүүжүүлэх хүсэлт тавьжээ.