Youtube хүлээн зөвшөөрөгдсөн вакцинуудын эсрэг хуурамч мэдээлэл тараасан бүхий л контентыг устгана гэж мэдэгдлээ.
Устгах жагсаалтад ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакциныг аюултай, аутизм, хорт хавдар, үргүйдэл үүсгэдэг гэх худал мэдээллүүд багтаж байгаа аж.
Худал мэдээллийн эсрэг юу ч хийдэггүй хэмээн шүүмжлүүлээд байсан Youtube ийнхүү томоохон бодлого барьж эхэлсэн бөгөөд худал мэдээлэл тараасан хаягуудыг ч устгах юм.
Youtube худал мэдээлэлтэй өнгөрсөн жилээс тэмцэж эхэлсэн бөгөөд КОВИД-19-ийн вакцинтай холбоотой 130 мянга гаруй видеог устгаад байна.
Харин одоо томуу, улаанбурхан зэрэг бусад түгээмэл өвчний вакцинуудын эсрэг худал мэдээллийг устгаж эхлэхээр болж байгаа юм.
Ингэхдээ ДЭМБ-тай хамтран вакцины талаарх үнэ зөв мэдээлэл тараахад туслах аж.
Харин вакцины шинэ туршилт, бүтэлгүйдэл болон амжилт, вакцин хийлгэсэн хүмүүсийн үр дүнгийн талаарх ярилцлага зэрэг түүхэн бичлэгүүдийг устгахгүй гэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард Facebook, гуравдугаар сард Twitter компани ийм бодлого барьж эхэлсэн.
Эх сурвалж: BBC