АНУ-ын Иллинойс мужийн зүүн хойд хэсэгт амьдардаг эрэгтэй сарьсан багваахайгаас халдварласан галзуу өвчнөөр нас баржээ.
Иллинойсын Lake County-д амьдардаг 80 настай түүнийг нэг өглөө сэрэхэд хүзүүн дээр нь сарьсан багваахай байсан аж.
Уг сарьсан багваахай галзуу өвчтэй болох нь тогтоогдсон боловч амиа алдсан эрэгтэй хэвтэн эмчлүүлэхээс татгалзжээ.
Тэрээр энэ явдлаас хойш сарын дараа нас барсан ба галзуу өвчнөөр нас барсан тохиолдол АНУ-д 1954 оноос хойш бүртгэгдээгүй байв.
Нас барахын өмнө өвчтөний хүзүү хөндүүрлэн, хуруу нь мэдээ алдаж, ярих чадваргүй болсон ба шинжилгээ авахад галзуу өвчнөөр халдварласан болохыг тогтоожээ.
Галзуу өвчин нь шүлс, мэдрэлийн эдээр дамжин халдварладаг ба хүний тархи, мэдрэлийн системийг гэмтээж улмаар үхэлд хүргэдэг байна.
Уг өвчин нас барах магадлал хамгийн өндөр халдваруудын нэг боловч шуурхай мэдэгдсэн үед эмчлэх боломжтой юм.
Сарьсан багваахайн шүд маш жижиг тул зарим хүмүүс хазуулсан эсэхээ мэддэггүй байна.
АНУ-д жил бүр 1-3 хүн галзуу өвчнөөр оношлогддог ба ихэвчлэн нохойгоос халдварласан байдаг аж.
Эх сурвалж: CNN