Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ НӨАТ-ын талаар ярилаа.
Тэрээр “БНХАУ НӨАТ-ын татварт 16 хувийг өгдөг харин ОХУ 20 хувь байдаг. Манай улс 10 хувийг л авдаг. Одоогоор НӨАТ-ын татвар төлөгч 67 хувь байна. Цаашдаа энэ тоог 90 хувьд хүргэнэ. Мөн ОХУ, БНХАУ өндөр татвар авдаг мөртлөө НӨАТ-ын буцаан олголт өгдөггүй. Манай улс 2 хувийг өгдөг. Цаашдаа буцаан олголтыг өгөхгүй байхаар хэлэлцэж байна” гэлээ.