Говь-Алтай аймгийн Хөхморьт сумыг өмнө нь элсэндээ дарагдсан сум хэмээн ярьдаг байсан бол эдүгээ байдал өөр болжээ.
Сумын төвд автомашин элсэнд суудаг байсан цаг түүх болж, иргэд сумын төвөөрөө чөлөөтэй алхдаг болжээ. Энэ амжилтад хүрэх, элсний нүүдлийг бууруулахад гол нөлөө үзүүлсэн ажил нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр талуудтай хамтран тодорхой талбайг хашиж элсний нүүдлээс хамгаалсан ажил байлаа.
Энэхүү хашаалсан талбайд 12 овгийн 20 төрлийн 24 зүйлийн ургамал ургаж, ургамлын төрөл зүйл нэмэгдсэн байна.