Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэжээ.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Учир нь Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэнд гээд томоохон ач холбогдолтой ажилд компани хувь нэмрээ оруулсаар байлаа. Өнөөдрийг хүртэл компанийн хувь эзэмшигчийн асуудал тодорхойгүй явж ирсэн. Цаашид компанийн 51 хувийг “Эрдэнэс таван толгой” ХК эзэмшихээр боллоо.
Ингэснээр жилээс жилд зөвхөн татаасаар буюу санхүүжилтээр ажил явдаг байсан бол орлого олох, бусад түлшний хэлбэрийг бий болгох зэргээр бизнесийн зарчим барьж ажиллана. Иймд “Таван толгой түлш” ХК-ийн таван жилийн бизнес төлөвлөгөөг 14 хоногийн хугацаанд боловсруулах үүргийг бидэнд өглөө” гэв.
Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний борлуулалтын үнийг 50 хувиар хөнгөлөөд байгаа. Энэ шийдвэрийн дагуу түлшийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хөнгөлөлттэй үнээр худалдаална. Харин 2022-2023 оны өвлөөс компани бизнесийн зарчмаар ажиллана эхэлнэ гэдгийг мэдээллээ.