Хурган дарга нар ширээнээсээ намын нөлөөллөөр үй олноороо
\”халагдаж” байна. Мэдээж тэдэнд төрийн ажлыг сайн муу хийсэн нь ямар ч хамаагүй.
Зүгээр л намын нөлөөний хэрэг. Хааны алба халаатай гэдэг шиг. Харин энд
тэндэхийн хурган дарга нар ажилгүй болохоороо дараа нь юу хийх вэ? Үүнийг хэн
нэгэн сураглаж таамаглах ч үгүй. Тэд лааз өшиглөх нь элбэг. Дарга хийж байсан
хүн худал үнэн даргын нүдээр хорвоог харж жижиг зүйлсийг тоож хийхээргүй болно.
Магадгүй үүнээс гадна дарга хийж байсан нэр нь \”сэвтчих” мэтээр ойлгоно. Энэ бол
өнгө мөнгөний \”сэтгэхүй”.
Ингээд тэд хувиараа компани байгуулан тендерт өрсөлдөж,
аль хаана ашигтай салбар байгааг эрэлхийлнэ. Магадгүй дараагийн суудлаа
хүлээнгээ үүнийгээ бодит хөгжүүлэх байх. Дараагийн сонгуулийн нөлөө хүртэл
хоолтойгоо байхын тулд өөрийн чадлаараа л зүтгэнэ. Ингээд 4-8 жил зүтгэсэн
хувийн бизнесээ хөгжүүлж байгаад дараагийн сонгууль болоход /өөрт ашигтай \”ах”
нар гартал/ дараагийн даргын суудлаа хүлээнэ. Тэр үед харин дарга хийж байсан
түүхтэй, хувийн бизнестэй \”супер” нэгэн болно гэсэн утга.
Энэ мэт улс төрийн нөлөөгөөр ажилгүйдсэн дарга нар /иргэд/
хувиараа мөнгө хөөн хэсэг төрийн ажлаас завсардан мөнгөний амтанд орно. Энэ бол
бодит байдал. Дараа нь улс төрийн \”тогоонд чанагдахдаа” өнөөх хувийн бизнесээ
хөгжүүлэхийг илүүд үзэн төрийн ажлын хажуугаар даргын нөлөөгөөр өөрийн бизнесээ
\”дорвитойхон шиг” хөгжүүлнэ.
Ингээд төрийн \”эрхэм зүтгэлтэнгүүд” хувьдаа бизнестэй
болж байгаа нь энэ. Төрийн ямар ч ажлын ард өөрийн бизнесээ \”орхихгүйгээр”
хөгжүүлнэ. Төрийн нөлөөгөөр нэгэн томоохон компани төрөн гардаг гэхэд нэг их
хол зөрөхгүй байх. \”Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйгээр” төрийн албандаа
ч цоллуулж, хувийн бизнесээ ч хөгжүүлнэ.
Давхар дээл гэдэг чинь жинхэнэ энэ хэрэг биш үү.
Үндэстэн агентлаг