Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 50, 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргахад худалдан авах чадвар унахгүй талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Монголбанкнаас мөнгөний дэвсгэртийн судалгааг байнга хийдэг. Монгол Улсын хамгийн том дэвсгэрт 20 мянга.
20 мянган төгрөгөөс дээш дэвсгэрт байх боломжтой юу гэдэг судалгааг хийсэн. Манай улсад 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн нөлөө гарахгүй. Инфляц, ханш дээр дарамт байхгүй. Мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн судалгааны үр дүн гарсан” гэлээ.