Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ОХУ, БНХАУ руу хийх айлчлалын тов тодорхой болжээ.
Төрийн тэргүүний хойд хөрш рүү хийх айлчлал ирэх арванхоёрдугаар сард товлогдсон байна.
Харин Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд ирэх онд Бээжинд болох өвлийн олимпийн үеэр БНХАУ руу айлчлахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.