Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр баригдаж, үйл ажиллаагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тус хороонд цэцэрлэг байхгүй бөгөөд цэцэрлэгийн насны 448 хүүхэдтэй. Шинэ цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээр 200 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой. Тус цэцэрлэгийн бүртгэл 11 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд явагдана.