Хүн бүр тэр болгон мэдээд байдаггүй амжилтад хүрэх зуршил юу вэ?
1. Чухал зүйлсийг золиослох
Бидэнд хоногт ердөө 24 цаг л оногддог. Тийм болохоор зөвхөн чухал зүйлд цаг хугацаагаа зориулж сурах нь чухал. Долоо хоногийн дараа ямар амжилт гаргасанаа та харах болно.
2. Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй өөрийн хүссэн зүйлдээ итгэх
Та өөрөө болно гэж бодож байгаа бол түүндээ итгэж тууштай байх хэрэгтэй. Бусдын үгийг тоох хэрэггүй.
3. Урам зориг дүүрэн бай
Урам зориг нь сэтгэл хөдлөл ч гэсэн амжилтад хүрэхэд маш их тус болдог.
4. Бага бод
Бодол ихэнхдээ саад тушаа болдог. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө буруу тийшээ эргэх талаар бодож байдаг. Бодохоо багасгаж хийж эхэл.
5. Эрт унт
Эрт унтах нь амжилтын үндэс байдаг. Тиймээ, амжилтад хүрсэн хүмүүс ихэнх нь 21-23 цагийн хооронд унтаж 4-6 цагийн хооронд сэрдэг.
6. Хийж буй ажлаа бүртгэж бай
Ямар ажилд хэдэн цаг, хэрхэн зарцуулсан талаар бүртгэл хөтөлж бай. График гаргаж байгаарай.
7. Орчноо цэвэрлэ.
Орон гэр, ажлын өрөөгөө цэвэр байлга. Замбараагүй байх нь мэдэгдэхгүй ч гэсэн таны анхаарлыг сарниулж байдаг.
8. Ирээдүйнхээ талаар зөвхөн эерэгээр ярьж бай.
Болох байсан ч, болохгүй байсан ч хамаагүй ирээдүйнхээ талаар гэгээлэг зүйл ярьж байх хэрэгтэй. Хэрэв та түүндээ үнэхээр итгэж чадвал таны амьдралд гайхамшиг тохиолдох болно.
9. Талархаж бай
Бүх зүйл, бүх хүнд чадахын хэрээр талархаж бай. Амжилтад хүрсэн ихэнх хүмүүст анх юу ч байгаагүй ч гэсэн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, түүндээ талархаж байсан байдаг. Ингэснээр энгийн зүйлүүдийг ч онцгой, гайхалтай болгож чаддаг.
10. Бүгдийг нь хий. Жишээ нь та ямар нэгэн хэрэгтэй зөвлөгөө сонссон бол түүнийг бүгдийг нь хийж гүйцэтгэ. Энэ таныг амжилтад хүрэхэд маш их тус болно.
11. Юу ч тохиолдсон бүү бууж өг
Хэрэв ямар нэгэн зүйл хүсч байгаа бол түүнийгээ гартаа оруулах бүх аргыг хай. Муу аргаар л биш бол шүү дээ. Ингэснээр та юуг ч хийж чаддаг гэдгээ баталж өөртөө маш их урам өгөх болно.
12. Хэлсэн болгоноо биелүүл
Амжилт дутуу хийсэн ажлаас ирдэггүй. Хүн бүхэн амжилтын төлөө зүтгэдэг боловч ердөө нэг хувь нь гүйцээсэн байдаг. Юу ч болж байсан хамаагүй хэлсэн болгоноо хийж гүйцэтгэ.
13. Өөртөө илүү мөнгө зарцуул
Гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, тоглоом гэх мэтийг хэлээгүй шүү. Шинэ зүйл суралцах, мэдэж авах, судлах, ном унших зэрэгт илүү мөнгө зарцуул. Зөвхөн өөртөө зориулж.
14. Санаа зовохоо боль
Зөвхөн эргэн тойрны хүмүүсээс биш, мөн өөрийн зорилгодоо хүрэх эсэх талаар бүү санаа зов. Хэдий бага санаа зовно төдий чинээ стресс багатай байж хийж буй зүйлээсээ