\”Мэргэн буудагч-2015\” тэмцээн өнгөрсөн мягмар гаригт Зэвсэгт
хүчний 311 дугаар ангийн \”Хужирбулан\” буудлагын талбайд боллоо. 9 дэх
жилдээ болж буй энэ тэмцээн БХИС үүсч байгуулагдсаны 94 жил, Ерөнхий цэргийн
мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 94, Ерөнхий цэргийн тэнхим байгуулагдсаны 70
жилийн ойг тохиолдуулан ЦНДС-ийн Галын бэлтгэлийн тэнхимийн анхны дарга,
дэд хурандаа С.Цэрэнсодном агсаны нэрэмжит болсноороо онцлог. Тэмцээнд Зэвсэгт
хүчин, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг
бүхий байгууллагын 28 баг тамирчид 6 төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаа, цэц
мэргэнээ сорилоо. Тэмцээний нэгдсэн дүнгээр 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 015
дугаар ангийн тэргүүн ахлагч Д.Амгаланбаатар ахлагчтай баг тамирчид, 2 дугаар
байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд хурандаа Г.Цогбадрах ахлагчтай баг
тамирчид, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хошууч Б.Мөнхтүшиг
ахлагчтай баг тамирчид эзэллээ. Харин мэргэн буудагчийн винтов СВД-ийн төрөлд 1
дүгээр байрыг Цэргийн нэгдсэн сургуулийн дэслэгч С.Мөнхсаруул, 2 дугаар
байрыг БХИС-ийн дэд хурандаа Э.Нацагдорж, 3 дугаар байрыг ЦЕГ-ын
цагдаагийн ахмад Х.Булгантамир эзлэв. Гар буу ПМ-ийн эрэгтэйчүүдийн төрөлд 1
дүгээр байрыг БХИС-ийн дэд хурандаа Б.Энхзоргол, 2 дугаар байрыг Зэвсэгт хүчний
120 дугаар ангийн дэд хурандаа Ж.Намсрай, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 084
дүгээр ангийн хошууч Н.Даваатогтох орсон юм. Эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад У.Олоннаст, 2 дугаар байрыг Цэргийн
нэгдсэн сургуулийн хошууч Н.Болормаа, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 032 дугаар
ангийн ахлах ахлагч Ч.Хишигсүрэн нар тус тус эзэллээ. Тэгвэл Автомат буу
АКМ-ийн эрэгтэйчүүдийн төрөлд 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн
сургагч ахлагч Т.Хатантөмөр, 2 дугаар байрыг Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн
сургагч ахлагч Ц.Баатар, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 350 дүгээр ангийн ахлах
ахлагч Ц.Ганхөлөг нар эзлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд 1 дүгээр байрыг
Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн ахлах ахлагч Гэрэлтуяа, 2 дугаар байрыг
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлагч Оюунболор, 3 дугаар байрыг
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах ахлагч Баяржаргал нар эзлэв. Буудлагын
төрлөөс гадна Туухай өргөлтийн төрөлд 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 350 дугаар
ангийн сургагч ахлагч Б.Баттулга, 2 дугаар байрыг Цагдаагийн ерөнхий газрын дэд
ахлагч Н.Золбоо, 3 дугаар байрыг ЗХЖШ-ын тэргүүн ахлагч С.Одонбаяр нар эзэлжээ.
Гранат мэргэн шидэлтийн тэмцээнд 1 дүгээр байрыг Тэмүжин өрлөг сургуулийн ахлах
ахлагч С.Хаш-Эрдэнэ, 2 дугаар байрыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахлах
ахлагч Б.Гэрэлт-Од, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлах
дэслэгч А.Алтантүлхүүр нар эзлэв. Олс таталтын тэмцээнд Цагдаагийн ерөнхий
газрын ахмад Н.Баярмаа ахлагчтай баг тамирчид тэргүүлсэн байна.