Covid-19-ийн мутацилагдсан шинэ хувилбарын улмаас дэлхийн улс орнууд хилээ хаах арга хэмжээг аваад эхэллээ. Тэгвэл манай улс ямар байр суурьтай байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цахим сүлжээнд дараах тайлбарыг бичжээ.
Тэрбээр “Мутацид орсон шинэ төрлийн B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна.
УОК шинэ хувилбарын талаар тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна” гэжээ.