УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
-Одоо бидний хийлгэж буй вакцин уг шинэ хувилбарт ямар нөлөө үзүүлж байгаа талаарх судалгааны үр дүн 14 хоногийн дараа гарна. Гэхдээ бүүстер тундаа хамрагдах нь үйлчлэлийг бууруулна гэж таамаглаж байна. Вакцин нь коронавирусний титэм буюу сэртэнгээс хийж гаргаж авсан уураг учир нэмэлт тунгаа хийлгэх нь шинэ төрлийн хувилбарын эсрэг үйлчилнэ гэж үзэж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
– Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан янз бүрийн мэдээлэл явж байна. Тиймээс албан ёсны мэдээллийг хүлээн авахыг иргэдээс хүсье. Аль болох олон нийтийн газраар явахгүй, маскаа зүүж хүн хоорондын зайгаа барих, нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Шинэ хувилбар нь вакцины нөлөөг бууруулж байж магадгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа. Энэ талаарх судалгааг эрдэмтэд хийж байна. Иргэдийг нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
– Дархлаа султай хүний биед үүссэн хэмээн таамаглаж байгаа болохоос биш ДОХ-той хүний вирустай холилдож, шинэ төрөл үүссэн гэдэг нь худал мэдээлэл.