Санхүү
эдийн засгийн их сургуулийн багш, Доктор,Нийгэм улс төрийн боловсрол ТББ-ын
гүйцэтгэх захирал Б.ЭРДЭНЭДАЛАЙТАЙ ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэний улс
төрийн боловсролын талаар яриагаа эхлүүлэе. Иргэдийн улс төрийн оролцоо,
ер нь улс төрийн тухай мэдлэг хандлагыг та судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж
харж байна вэ?
-Иргэдийн улс төрийн
оролцоо ялангуяа иргэдийн улс төрийн мэдлэг боловсрол гэдэг бол их чухал
ойлголт юм. Ардчилал өндөр хөгжсөн оронд үүнийг маш ихээр анхаардаг. Иргэд улс
төрд оролцоно гэдэг өөрөө өөрсдийнхөө үндсэн хуулиар олгогдож байгаа эрхүүдээ
эдэлж байна гэсэн үг. Гэхдээ үүнийг иргэд сонгуулийн сонгох, сонгогдох эрхээр л
төсөөлүүлэн ойлгодог.Санал
бол төрийн эрхийг барихад оролцож буй эрх мэдэл юм. Сонгуульд
оролцож саналаа өгч байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барихад
оролцож байгаа буюу засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн утгаар
ойлгоод байдаг. Гэтэл зөвхөн сонгуульд нэр дэвших, саналаа өгч байгаа нь улс
төрд оролцож байгаа хэрэг биш л дээ. Ер нь улс төрийн оролцоо бол зөвхөн
сонгуулиар хязгаарлагдахгүй улс төрийн бодлого хууль боловсруулах үйл ажиллагаанд
оролцох, хуулийн төсөлд саналаа өгөх, улс төрийн намд мөрийн хөтөлбөр бодлогыг
нь дэмжиж хандив өгөх, сонгуулийн штабт ажиллах, сонгуульд нэр дэвших гэх мэт
өргөн хүрээний ойлголт юм. Судлаач хүний хувьд хэлэхэд:\”иргэд улс төрийн
мэдлэг, боловсролгүй байх тусмаа авлига хээл хахуульд автсан улс төрчид, бүлэг
хүмүүст маш их ашигтай”. 1992 оноос хойш явагдсан ардчилсан сонгуулиудад
саналаа өгөх сонгогчдын ирц оролцоо тогтмол буурч байгаа, ялангуяа орон нутгийн
сонгуулийн ирц хэд хэдэн удаа дахин болон нэмэлт санал хураалтаар шийдэгдлээ.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд улс төрийн намууд, Сонгуулийн ерөнхий хороо,
иргэний нийгмийн байгууллага, судлаачид, эрдэмтдийн оролцоо үүрэг байх ёстой.
Судалгааны байгууллагуудын судалгаанаас харахад, сонгогчдын 70-80 орчим хувь нь
сонгуульд оролцоно гэж хариулдаг боловч бодит байдал дээр 50 орчим хувь нь
саналаа өгдөг нь иргэдийн улс төрийн болон сонгуулийн боловсрол тааруу
байгаатай холбоотой.Улс төрийн нам иргэдийн улс төрийн болон сонгуулийн
боловсролыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Манай намууд, төрийн болон төрийн
бус байгууллага, судлаачид энэ асуудлыг анхаарлын гадна талд орхидог. Монголын
улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн нам болон улс төрчдийн явуулж буй
буруу бодлого, шийдвэрүүд нь төр, ард иргэдэд үйлчлэх үүргээ умартаж, улс
төр эдийн засгийн явцуу бүлэглэлийн эрх ашгийг төлөөлж байгаа зэргийг харуулж
байгаа юм. Эндээс иргэдийн намд болон төрд итгэх итгэл үлэмж буурсаар байгаа нь
судалгаануудаас харагдаж байна. Үүнийг дагаад сонгуулийг үл тоодог, саналаа өгөхөөс
татгалздаг, хэн ч, аль ч нам парламентад сонгогдсон ялгаагүй гэж үздэг болсон
нь сонгуулийн ирцийг бууруулж байгаа томоохон шалтгаан юм. Ер нь дэлхий дахинд
сонгуулийн оролцооны бууралтын байдал ажиглагддаг. Гэхдээ сонгуулийн ирц буурч
буй байдлыг хүлээн зөвшөөрч иргэдийн сонгуульд оролцох идэвхийг нэмэгдүүлэхгүй
бол тухайн орны ардчилалд ухралт болж шударга бус, ёс суртахуунгүй улс төрчид
гарах нөхцлийг бүрдүүлдэг.
-Бусад орнууд саналаа өгөөгүй иргэдэд ямар нэгэн шийтгэл
оногдуулдаг уу?
-Сонгуулийн
санал хураалтад сонгогчид оролцохоос зайлсхийсэн улс төрийн энэ үзэгдлийг
абсентеизмгэсэн нэр томъёогоор тэмдэглэдэг. Иргэд янз бүрийн шалтгаанаар
сонгуульд оролцдоггүй. Улс төрийг огт сонирхдоггүй нэг хэсэг байхад, амлалтад
үл итгэх хүмүүс олон байдаг. Абсентеизмтай тэмцэх оролдлогыг олон оронд хийдэг.
Австри, Бельги, Голланд, Латин Америкийн орнуудад сонгуульдиргэдийг зайлшгүй
оролцохыг албан ёсоор шаарддаг. Сонгуульд оролцоогүй тохиолдолд торгууль
ноогдуулж, үйл ажиллагаанд нь хязгаарлалт хийж, төрийн алба хаах эрхийг
хязгаарладаг байна. Зарим улсад санал өгөхөөс зайлсхийсэн иргэнийг 4 долоо
хоног шоронд хорьдог. Эдгээр оронд сонгуульд санал өгөх нь иргэний
хариуцлагатай чухал үүрэг гэж үздэг.
-Их дээд сургуулиудад улс төр судлалын хичээл ерөнхий суурь хичээлийн
нэгээр ордог. Ер нь улс төрийн боловсролыг хаана түлхүү онолын суурьтай олгох
ёстой вэ?
-Манай
улсад ерөнхий боловсролын сургуульд нийгмийн тухай мэдлэг хичээлийн хүрээнд улс
төрийн амьдралыг хэдхэн цагийн хичээлээр заадаг. Тэгээд цаашлаад зөвхөн дээд
боловсрол эзэмшиж байгаа хүмүүсийн хувьд энэ хичээлийг дэлгэрэнгүй судлаж байна
гэсэн үг. Нөгөө талаар их, дээд сургуульд суралцахгүйгээр өөр ажил
мэргэжил хийж байгаа хүмүүсийн хувьдулс төрийн боловсрол олгохгүй байна гэхэд
болно.Эндээс улс төр судлалын хичээл судалснаар улс төрийн боловсролыг авна гэж
шууд хэлж болохгүй. Иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэхэд улс төрийн
намууд хамгийн чухал үүрэгтэй оролцох ёстой. Жишээ нь, төрөөс парламентад
суудалтай намуудын суудлын тоог улиралд 10 сая төгрөгөөр санхүүжүүлдэг, мөн
тухайн намд сонгуулиар өгсөн хүчинтэй санал бүрийг 1000 төгрөгөөр тооцож нэг
удаа санхүүжилт олгодог л доо.Тэрхүү санхүүжилтийг зарцуулахдаа иргэдийн улс
төрийн боловсролыг нэмэгдүүлэх кампанит ажлуудыг явуулах, бодлого хөтөлбөрөө боловсруулах,
сурталчлах зэргээр зарцуулах чиглэлүүдийг улс төрийн санхүүжилтийн эрх зүйн
орчныг боловсронгуй, ил тод болгосон зарим улсууд хэрэгжүүлээд явдаг. Манай улс
төрийн намууд сонгуулийн үеэр сонгуулийн штабт ажиллах намын гишүүддээ
сонгуулийн хууль болон кампанит ажлын үйл ажиллагаатай холбоотой сургалтуудыг
хийдгээс нийт иргэд, массад зориулсан зүйлийг огт хийхгүй байгаа. Их дээд
сургуульд улс төр судлалын хичээлийг онолын талаас орохоос гадна түүнийгээ
нийгмийн улс төрийн амьдрал буюу практиктай холбож орвол оюутнуудад, найз
нөхөд, гэр бүлд нь их өгөөжтэй байж дамаа нэг оюутны улс төрийн мдлэг,
боловсролын асуудал биш түүнтэй холбоотой олон хүнд өгөөжөө өгнө гэж боддог юм.
Гадны өндөр хөгжилтэйялангуяа ардчиллын чанарыг тогтвортой байлгаж, ардчиллын
бэхжилтийг баттай бий болгож байгаа орнуудад улс төрийн нийгэмшлийг сургуулийн
өмнөх боловсролын бяцхан хүүхдүүдэд олгож байгаа нь нийгэмшлийн агентуудын
үүргийг маш сайн ойлгосон байна гэсэн үг. Мэдээж дөнгөж цэцэрлэгийн болон
бага ангийн хүүхдэд улс төрийн онол ярихгүй, манай улс бид хэрхэн ардчилсан
нийгэмтэй улс болсон бэ,Америкийн нэг долларын дэвсгэрт дээряагаад, ямар учраас
хэн гэдэг ерөнхийлөгчийн зураг байдаг вэ зэргээр их амархан зүйлсийг ойлгуулж
улс төрийн боловсролыг багаас нь төлөвшүүлдэг. Иргэд улс төрийн мэдлэг,
боловсролоос гадна улс төрийн их өндөр соёлтой байх хэрэгтэй. Улс төрийн соёлыг
энгийнээр тайлбарлавал, улс төрийн үйл ажиллагаанд оролцохдоо бусдыг гүтгэхгүй,
гутаан доромжлохгүй, ямар нэгэн зүйлийн эх сурвалжийг мэдэхгүйгээр сошиал
ертөнцөөр хүмүүсийг дагаж дууриадаг зэрэг зүйлүүд дээр болгоомжтой байх ёстой,
үүнд суралцах ёстой. Тэгэхээр төр улсаа хүндэлдэг, сонгуулиа ямар чухал вэ
гэдгийг ойлгодог.
-Иргэдийн улс төрийн боловсрол, улс төрийн оролцоо, зөв шийдвэр
гаргах байдалтай шууд холбогддог гэж боддог. Таны бодлоор?
Монгол
Улс 2003 онд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэхүү
хөтөлбөрт \”Ээлжит сонгууль болохоос өмнөх 6 сарын дотор Сонгуулийн хуульд
өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан нь сонгогчид тухайн хуулийг унших,
судлах, сонгуульд өөрийгөө бэлдэх, нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгох
зэргийг бодох, төлөвлөх мэтээр \”сонгох эрх”-ээ эдлэх боломжийг олгож буй
хэрэг. Гэтэл УИХ үүнийг зөрчиж 2015 оны 12 сарын 25-ны өдөр
\”Сонгуулийн тухай хууль”-д сонгууль болохоос өмнөх 6 сарын дотор өөрчлөлт
оруулахыг хориглоно гэсэн заалт байхгүйгээр баталлаа. Сонгууль болохоос хэдхэн
сарын өмнө хуульд өөрчлөлт орж байгаа нь жижиг улс төрийн нам, бие даан нэр
дэвшигчид, сонгогчдыг төөрөгдүүлэх, хуулийн тодорхойгүй байдлыг том улс төрийн
намууд ашиглах зэрэг ардчилсан бус шинжүүд илэрдэг. Энэ нь сонгогчдод
ойлгомжгүй олон байдлыг үүсгэж, сонгуулийн ирц буурах магадлалыг нэмэгдүүлэх
боломжтой. Иймээс Сонгуулийн ерөнхий хороо, төрийн болон төрийн бус
байгууллагууд, улс төрийн нам, судлаачид иргэдийг сонгуульдаа идэвхтэй
оролцохыг уриалах, идэвхжүүлэх, үлгэрлэх зэргээр бүхий л боломжийг ашиглах
шаардлагатай.
-2016 онд УИХ болон Орон нутгийн сонгуульд иргэд саналаа өгч
оролцлоо. Орон нутгийн сонгуулийн зарим хэсэгт ирц хүрэхгүй нөхөн санал
авлаа. Иргэд ялангуяа оюутан залуус яагаад сонгуульд идэвхигүй хандаад байна
вэ?
Сая
болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн ирц, оролцоо буурсан маш олон шалтгаан
байгаа. Сонгуулийг зохион байгуулсан цаг хугацаа нь өөр болсон. Аймаг
нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай цуг явуулснаараа орон нутгийн
сонгууль чухал биш юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Гэтэл иргэдэд хамгийн ойр,
амьдарч байгаа орон нутгийг хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх зэргээрээ ач
холбогдолтой сонгууль нь орон нутгийн сонгууль юм. Ажиглахад манай монголчууд
тухайн тойргоос сонгогдсон Улсын Их хурлын гишүүндээ манайх ийм хэцүү
байна манайд гэр олгооч, манай хүүхдийг ажилд оруулж өгөөч, сургуульд
оруулж өгөөч зэргээр хувийн шинжтэй гуйлттай өргөдөл гомдлоо өгдөг буруу
хандлага байгаа. Харин бодит байдал дээр тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх
гарцыг орон нутгийн хурал, төлөөлөгчид зохицуулдаг. Эдгээрийн ялгааг ойлгохгүй
байна гэдэг чинь иргэдийн улс төрийн мэдлэг тааруу байна гэдгийг мөн харуулж
байна. Дараагийн шалтгаан нь 6-р сарын 29 бол иргэдийн хувьд урин дулааны
улирал эхэлчихсэн, амралтын шинжтэй үе л дээ. Тийм үед хүмүүс саналаа өгөх
боломжтой. Их хурлын сонгуулийн үеэр сонгогч шилжих бололцоог Сонгуулийн тухай
хуулиар олгосон. Санал хураах өдөр ямар нэг байдлаар хөдөө эсвэл өөр тийшээ явж
таарвал сонгогчийн үнэмлэхээ шилжүүлээд очсон газартаа саналаа өгч болно. Харин
орон нутгийн сонгуулийн үед тийм шилжүүлэг байхгүй байдаг нь оюутнууд оршин
сууж байсан газар, нутгаасаа хотод ирээд хичээл сургуульдаа явж эхэлсэн,
улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүс саналаа өгч чаддаггүй зэрэг дутагдалтай
зүйл байна. Олон улсын парламентийн холбооны гишүүн 180 гаруй орны 100 гаруй нь
сонгуульд оролцож саналаа өгөх эрхийг 18 нас гэж зөвшөөрсөн байна. Бразил,
Куба, Иран зэрэг улсууд 16 нас, зарим улсуудад 19-21 нас гэж тогтоосон байдаг.
Манай улсад олон улсын жишгийн дагуу Сонгуулийн тухай хуулиар 18 нас хүрсэн
иргэд сонгуульд оролцож саналаа өгдөг бөгөөд сонгуулийн насны нийт иргэдийн
ихэнх хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. 2012 оныУИХ-ын сонгуульд18-35
наснызалуусын 60 хувьньоролцоогүй буюу саналаа өгсөн сонгогчдын 10 хувь нь
18-25 насны залуучууд, 25 хувь нь 18-35 насны залуус байжээ.Сонгууль бүрт 18-25
насны сонгогчдын саналын ирц маш доогуур байсан. Залуу сонгогчид улс төрийн
сонирхдоггүй, хэнд саналаа өгөхөө шийдэж чаддаггүй, миний санал жинтэй нөлөө
үзүүлэхгүй гэх мэтээр саналаа өгдөггүй гэсэн судалгааны дүнгүүд гардаг. Эндээс
залуу сонгогчдыг саналаа өгөхийг уриалах, санал өгч байгаа нь төрийн эрх
барихад оролцож буй үйл хэрэг, ардчилсан улсыг хөгжүүлэх боломж зэргээр
ойлгуулж идэвхжүүлэх, хариуцлагажуулах шаардлагатай байна. УИХ-ын сонгуулийн
үеэр сонгогчийг саналаа өгөхийг уриалсан олон ажил, идэвхижүүлэлт хийгдсэн.
Сонгуулийн ерөнхий хорооноос гадна иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид
иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан олон шторкуудыг бэлтгэж
хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан, цахим орчинд пэйж хуудас ажиллуулах
зэргээр идэвхижүүлэлтийг сайн хийсэн. Олон судлаач, судалгааны байгууллагууд
хамтран ажиллалаа. Гэтэл орон нутгийн сонгууль дээр иймэрхүү идэвхижүүлэлт,
санаачилга хангалтгүй байлаа. Миний бие их сургуулийн багш, мэргэжил нэгт
найзууд, судлаачидтай нийлээд\”Нийгэм улс төрийн боловсрол” гэдэг төрийн бус
байгууллага ажиллуулдаг юм. УИХ-ын болон орон нутгийн сонгуулиудын үеэрхэд
хэдэн судалгаа, идэвхижүүлэлт хийсэн. Цаашид иргэдийн улс төрийн мэдлэг,
боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.