Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны 1-11 сар хүртэлх хугацаанд Монгол Улсад 51500 суудлын автомашин импортоор орж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн, 2019 оны мөн үеэс 22.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Ачааны автомашины тухайд эхний 11 сард 24,700 ширхгийг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 28.3 хувь, 2019 оны мөн үеэс 13.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.