Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж, Бид ээлжит мэдээллээ Төрийн ордноос биш, гадаа иргэдийн дундаас хийж байна. Ардчилсан нам өнгөрсөн даваа гарагаас эхлэн аймаг, дүүрэг, сумд орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзаж байна.
Иргэдийн үнийн өсөлтийн эсрэг төр засаг бодлого гаргаж, өсөлтөөс хамгаалж чадахгүй байгааг хамгийн их ярьж байна.
Нэг өрхийн орлого өнгөрсөн хугацаанд 4.8 хувиар буурсан. Энэ бол цар тахлын хүндрэлийн үеэс давсан хэмжээнд орсон гэсэн үг.
Үнэ багадаа 13-15 хувиар өссөн байна. Сүүлийн нэг жилд иргэдийн зээл 17 хувиар өссөэ байна. Энэ нь үнийн өсөлтийн улмаас орлого нь хүрэхгүй хэрэгцээгээ зээлээр аргалж байна гэсэн үг.
АН-аас Төсвийн тодотгол хийх шаардлагыг Засгийн газарт тавьсан. Тодотголыг оруулж ирсэн боловч УИХ-аар хэзээ хэлэлцүүлэх тодорхойгүй 10 хонож байна. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, төсвийн тодотголыг яаралтай хэлэлцүүлэхийг шаардлагатай.
Иргэдийн амьдрал хүнд байна. Хотын нэг зах руу ороод худалдагчтай ярихад “Иргэд 100 гр-аар мах, 200 гр-аар будаа авч байна” гэж байна. Мах худалдаж авдаг хүн багасаж, ясны цэг гэдэг тусдаа лангуу гарсан байна. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцүүлж, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг АН эрх баригчдаас шаардаж байна.
Мөн данхар төсөвтэй 20 сайдаа цөөлөхийг Засгийн газраас шаардаж байна гэлээ.











































































