МАХН-ын дарга Н.Энхбаяр ойрын үед БНСУ-ыг зорьсонгүй. Ер
нь эх орондоо төвхнөж, намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боллоо. Энэ ч
сонгууль дөхсөний дохио.
Гэвч Н.Энхбаяр хилийн дээс алхахгүй байгаа нь намын ажлаас өөр шалтгаантай гэнэ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас түүнийг дахин шалгаж
эхэлсэн бөгөөд энэ удаад улсын хилээр гарахыг эрхийг нь хаасан гэж эх сурвалж
мэдээлж байна.
Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар
зүйлд зааснаар буруутган шалгаж байгаад түр хугацаанд түтгэлзүүлээд байсан юм.
Тэгвэл энэ хэргийг сэргээн шалгаж эхэлжээ.
Тиймээс л Н.Энхбаяр их ууртайгаар намын гишүүдээ хандаж
байгаа тухай мэдээллүүд гарч эхэллээ. Өршөөлийн тухай хууль хэрхэн
шийдвэрлэгдэх нь тодорхойгүй, мөн намын гишүүд нь том толгойлох болсон, улсын
хилээр гарахыг нь хориглосон, дахин шалгагдаж байгаа гээд олон асуудлаас болоод
ууртай явах нь аргагүй биз.
Амар