Оросын холбооны улсын Буриадын Танхой тосгонд газар хөдөлсөн нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хүчтэй мэдрэгджээ.
Эрхүүгийн irk.ru сайтад мэдээлснээр 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ нь хоногийн дотор болсон хоёр дахь чичирхийлэл юм байна.
Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 21:44:51 цагт болсон гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.60 105.28
Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн,