Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас Нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг хүргэлээ.
Агаар мандлын инверсийн үзэгдэл өвлийн улиралд нийслэлийн агаарын бохирдолд томоохон нөлөөг үзүүлдэг гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.
“Өнгөрсөн долоо хоногийн инверсийн үзэгдлийн эрчим, давтамж өнгөрсөн оноос 20-25 хувиар их байсан нь агаар дахь азотын давхар исэл, PM тоосонцрын хэмжээ их байхад нөлөөлсөн” гэв.
Мөн айл өрхийн түлшний хэрэглээ нэмэгдсэн бөгөөд зориулалтын бус зуух ашиглаж байгаа нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж.
Өнөөдрийн 09:30 цагийн байдлаар Дамбадаржаа орчимд PM2.5 тоосонцрын хэмжээ 229 буюу бохирдолтой байна.
Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын зургаан иргэн сайжруулсан шахмал түлшинд угаартсан. Эдгээр тохиолдол нь зориулалтын бус зуухгүйгээс үүдэлтэй байна.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад угаарын хийд хордсон тохиолдол 82 хувиар буурсан.