Засгийн газрын тогтоолын дагуу тооцооллоор 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулах тухай ХНХ-ын сайд мэдээлсэн байна. Тэрбээр “Шууд өнөөдөр өглөө дансанд байршуулахгүй ч, өдөртөө багтаахыг бид хичээнэ” гэжээ.
УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр хуулийн төслүүдийг өчигдөр эцэслэн баталсан билээ.
Хуулиар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгосон. Монгол Улсад 465,000 ахмад настан тэтгэвэр авдаг бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна.