Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ
өнөөдөр 14:30 цагт ард түмэндээ хандаж, гуравдахь удаагаа мэдэгдэл хийлээ. Энэ
удаад тэрээр албан ёсоор огцрохоо илэрхийлсэн гэж хэлж болно. Гэхдээ бүх эрх
мэдэл Засгийн газраас хамаарна. Өөрөөр хэлбэл Засгийн газар хуралдаж, Пак Гын
Хэг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм байна.
БНСУ-ын хэвлэлүүд Пак Гын Хэг \”шууд огцорсонгүй”, \”цаг
хугацаа хожиж байна” хэмээн буруутган бичиж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн эрх
мэдэл түүний гарт хэвээр байгаа учраас асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэх
боломжтой гэж бичиж байна.
Ерөнхийлөгч болон түүний найз Чойтой холбоотой дуулианд төрийн албан
тушаалтнууд өртсөөр байна. Сүүлд л гэхэд Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга
Жүн Хо Сун Чой хатагтайтай ярьсан бичлэг олон нийтэд цацагдаад байгаа юм.
Прокурорын байгууллагаас \”Бичлэгийн эхний 10 секунпыг сонсоход лаа барьж
жагссан ард түмэн бамбар асаах болно” гэж мэдэгджээ.
Энэ бүх дуулиан Пак Гын Хэг албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүйд хүргэсэн байж болох юм. Гэхдээ тэрээр тийм ч амар огцрохгүй бололтой.
Үндэстэн агентлаг