Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж болохгүй гэв.
“АН-ын нэр барьж, лого ашигласан хэсэг бүлэг нөхдүүд хууль бус сунгааг зарлаад явж байсан. Улсын Дээд шүүх улс төрийн намын тухай хуулийн дагуу Монгол Улсад хууль ёсны нэг л АН байгаа гэдгийг баталсан.
Хоёрдугаарт, АН байгуулагдсан ойн өдөр тохиож болно. Энэ өдөр бид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгуулж байна.
С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, Ардчилсан намын байрны суурин дээр 21 давхар оффисын барилга барина гэсэн чимээ шуугиан гарч байна. Голомт банкны захиралд бид хоёр удаа энэ асуудлаар мэдэгдсэн. Ийм зүйл байхгүй. Тийм учраас өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж байна. АН хуваагдсан зүйл байхгүй. Монгол Улсад хууль ёсны нэг л АН байна” гэлээ.