Хятадын санхүүгийн төв Шанхай хотод коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа тул тус хотыг Мягмар гарагаас эхлэн бүхэлд нь хөл хорионы дэглэмд шилжүүлжээ.
Өмнө нь Шанхайд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1 хүртэл Хуанпу голын зүүн хэсгийг, дараа нь залгаад баруун хэсгийг дөрвөн өдөр хөл хорионд шилжүүлж байсан юм.
Энэ нь АНУ, Их Британи зэрэг улсуудынхтай харьцуулбал бага ч Хятадын стандартаар цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт юм.
Хятадын бусад бүс нутгуудаас 38,000 орчим эмч, эмнэлгийн ажилтныг Шанхайд шилжүүлэн ажиллуулж байна.
Хятадын төрийн төв хэвлэл Шанхайн хөл хориог 2020 оны эхээр Ухань хотод тогтоож байсан хөл хорионоос хойших хамгийн том хариу арга хэмжээ гэж тодорхойлжээ.
Хот даяар сорьц цуглуулах 20,000 цэг байгуулж, шинжилгээ авах цэгүүдэд 50,000 хүн ажиллаж байна.
Даваа гарагаас эхлэн Шанхай хотын метроны хэд хэдэн чиглэлийг нэмж зогсоожээ. Мягмар гарагийн байдлаар хотын 30 том эмнэлэг үндсэн үйл ажиллагаагаа зогсоож, зөвхөн цар тахлын зориулалтаар ажиллаж байна.
Эх сурвалж: Reuters