ОХУ-ын Төрийн өмчит “Russian Railways” компани бондын купоны төлбөрөө хүлээлгийн хугацаанд төлж чадаагүйгээс дефолт зарлалаа.
Ингэснээр ОХУ-ын төмөр замын тээврийн 90 хувийг гүйцэтгэдэг “Russian Railways” АНУ болон холбоотон орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьснаас хойш дефолт зарласан эхний компани болов.
Тодруулбал: гуравдугаар сарын 14-нд тус компанийн төлөх ёстой байсан купоны төлбөрийг хүлээлгийн 10 хоногийн хугацаанд хөрөнгө оруулагч нар хүлээн аваагүй аж.
Хориг арга хэмжээнүүд ОХУ-ын зээлдэгч нарыг дэлхийн санхүүгийн системээс тусгаарласны улмаас ОХУ-ын Засгийн газар болон компаниуд мөн адил купоны төлбөрөө шилжүүлж чадахгүйд хүрээд байна.
АНУ болон холбоотон орнууд ОХУ-ыг хүчээр дефолт зарлуулахаар оролдож байна гэж Сангийн яам нь шүүмжлээд байгаа юм. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газар хоригуудын улмаас бондын купоны төлбөрөө рублиэр төлөхөөс өөр аргагүйд хүрчээ.