Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ Нүүр Ам Судлалын салбар зөвлөлөөс “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит уран сайхны кинотой холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Монгол телевизээр гуравдугаар сарын 19-нөөс эхлэн гарсан тус уран бүтээл нь Нүүр Ам Судлалын салбарын хамт олны ололт амжилтыг үгүйсгэж, олон нийтэд тус салбарын талаар буруу ташаа ойлголт төрүүлж байгаа талаар мэдэгдэлд дурдсан байна.
Нүүр Ам Судлалын салбар зөвлөлөөс дараах мэдэгдлийг хүргүүлжээ.