Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Тэрээр “Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа. Гурил үйлдвэрлэгч болон мах нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгохоор боллоо. Ингэснээр иргэдэд ирэх мах болон гурилын үнийн дарамтыг бууруулах юм.
Мөн төв, суурин газрын иргэдэд зориулан энэ жил 12.7 тонн нөөцийн мах бэлдсэн. Үүний 30 хувь нь үхрийн мах, 70 хувь нь хонь, ямааны мах. Хонины махыг 8300 төгрөгөөр борлуулж байна. Засгийн газраас нөөцийн маханд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ. Мах борлуулагч аж ахуйн нэгжүүд ирэх амралтын өдрүүдэд гулуузаар нь гаргаж худалдаална. Энэ үеэр нэг кг нь 7750 төгрөг болж хямдарна” гэв.