Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-ын чуулганаар 2021 оны 12 дугаар сард баталсан. Эдгээр хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Цахим шилжилтийн бодлогын хүрээнд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Засгийн газраас эдгээр хуулиудыг санаачлан боловсруулж, УИХ баталсан байдаг.