Нам гүм орчин сонгоод толины өмнө оюун бодолоо цэгцлээд тайван гэхч суугаад энэ ёслолыг үйлдэнэ дээ. Толь таны хүсэж буй материаллаг ертөнцийг холбож өгөх учиртай юм. Толины өмнө аяганд рашаан, булаг, гол, горхи, гээд олон төрлийн уснаас нийлүүлж хийгээд сайхан бүхнээ усанд сайн гэхч шивнэж хэлнэ хүнтэй ярилцаж буй мэт. Ус нь лус учир таны мэдээлэл тэр сайхан энергийг хурамтлуулан өөртөө шингээн хүслийг хадаглах юм. Хажууд нь лаа асааж өгнө. Лаа нь гал учир таны сөрөг энерги ялгарч буй бүх муу зүйлсийг сарниулан саармагжуулан цэвэрлэж байх учиртай. Аягатай усаа гартаа бариад бүх сайхан хүслээ 10 минут турш хичээнгүйлэн бусад зүйл оюун бодолоо сатаарахгүй төвлөрч хэлэх нь чухал юм шүү. Та хүслээ дэлгэрэнгүй нарийн ширийн ойлгогдохоор тайлбарлаж тайлагнах ёстой шүү. Энэ хар шидийн домын зан үйл хийж байхдаа өөртөө итгэлтэй бүх зүйлээ схйхан болж байна гэсэн итгэл найдвартай төсөөлөн бодож бодолын хүчийг сайн шингээж өгөөд аягатай усаа ууна даа. Энэ зан үйлийг 7 хоногт нэг удаа л хийнэ. Яг нэг өдөр нэг цагт хийх ёстой юм шүү. Ийм маягаар давтаж 3 , 5, 7, хийхэд та хүссэндээ хүрнэ санасанаа бүтээнэ. Харин та залхууралгүй марталгүй тэвчээртэй нэг хэрэгжүүлээд үзээрэй дээ. Танд амжилт хүсье !