Монголын хоёр түмэн цэрэг Кипчакууд дээр ирэхэд тэд зугтаж, хойд хөрш Оросууд дээр очиж, их хэмжээний бэлэг сэлт өгч, тусламж хүссэн тухай мэдсэн даруйд Оросууд руу 10 хүний бүрэлдэхүүнтэй элч нарыг илгээсэн ба тэдний хэлсэн үгийг оросын эх сурвалж дээр нь ийнхүү тэмдэглэжээ: “Кипчакуудын үгэнд орж, та нар бидний эсрэг хүч хураасан гэдгийг бид дууллаа. Гэтэл бид та нарын хот, тосгод болон танай газрыг огт оролдоогүй.
Бид зөвхөн өөрсдийн боол болоод адуучдыг Тэнгэрийн зарлигаар хураахаар ирсэн билээ. Тэд та нарт их гай учруулдаг гэдгийг бид мэдэх тул та нар бид нартай эвлэрэх нь зүйтэй бус уу. Хэрэв, тэд та нар дээр ирвэл, эдийг нь авч буцаад хөөж явуул” гэжээ.
Гэвч, Монголчуудыг дөнгөж 2 түмэн (20,000) цэрэгтэй гэдгийг дуулсан оросууд өөрсдөө 100 мянга гаруй цэрэг бүрдүүлсэндээ бардаж элч нарыг xopоон, Днепр мөрөн уруудан цэргээ хөдлөгөжээ.
Монголчууд үүнийг мэдээд ихэд уурлан Оросуудтай өршөөлгүй байлдахаар болсон. Тэгээд Оросуудтай туршуулын хөнгөн армиар тулж ялагдсан дүр үзүүлэн ухарч 12 хоног зугтсан юм. Монголчууд Калка гол хүртэл зугтсан ба тэнд Оросуудтай жинхэнэ тулаан хийхээр бэлдсэн байна.
Оросуудын ялагдал
Монголчууд 12 өдрийн турш зугтахад холбоотнууд тэднийг яллаа хэмээн омогшиж зам зуур дайсныхаа хаяж гээгдүүлсэн эд зүйл, үхэр малыг талан дээ_рэмдэж, омтгойрон шунаж явсаар байлдааны журмаа алдаж эхэлжээ. Дай_тах тулалдах эд хав нь оргилсон Орсуудаас зугтаж явсаар Зэв, Сүбээдэй нар 1223 оны 5 дугаар сарын 31-нд Калка голын цаад талд морьдоо сэлгэж унаад бaйлдaaны байрлалд ороод тосон зогсов.
Хөндийд Монголын дайчид шигүү эгнээгээр бүрхэн жагсаж хүлээж байжээ. Энэ тулалдаанд дайсны цэргийн байрлалыг зориуд сунгаж сульдуулсны эцэст шийдвэрлэх цохолтыг суут жанжин Сүбэдэй гарамгай хийжээ.
Галицын Мстислав энэ удаад тун шаламгай зугтаж Днепр мөрнийг хамгийн түрүүнд гаталж, айж эмээсэндээ бүх завыг устгаснаар араас ирж буй нутаг нэгтнүүдээ гар мухардуулжээ. Ийнхүү Монголчууд Калка голын тулаанд ялалт байгуулав.
Оросын вангуудаас олноор олзолж “цyc ypсгахгүй” гэсэн амлалтын дагуу тэд нарыг гэрийн шалны доор хэвтүүлэн зулж дэвсэн xөнөөж, aлaгдcaн элч нарын өшөөг авсан тухай одоо хүртэл яригддаг билээ.