ӨМӨЗО-ны Ар Хорчины тал нутгийн нүүдэллэн малжих систем нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдийн онлайн шалгалтад тэнцэж, мэргэжилтнүүдийн өндөр үнэлгээ авч, Дэлхийн чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна.
Ар Хорчины тал нутгийн нүүдэллэн малжих систем нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ар Хорчины тал нутгийг заах бөгөөд эндэхийн нүүдэлчид өв уламжлалаа дээдлэн, байгаль дэлхийгээ хайрлан, нүүдэллэн малжих уламжлалаа хадгалсаар ирсэн түүхтэй. Баян-Өндөр сум нь өндөр сүрлэг уултай, өргөн гол мөрөнтэй, тал хээр халиурч, таван хошуу мал бэлчсэн ус бэлчээр сайтай ариун дагшин орон бөгөөд энд амьдран суугаа малчид нь өвсний соргог, усны тунгалгийг дагаж нүүдэллэн малжиж, өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдлийн соёлоо хадгалсаар ирсэн билээ.
Эх сурвалжаас үзвэл, Ар Хорчины тал нутгийн нүүдэллэн малжих систем нь 2019 оны 6-р сарын 12-нд Хятад улсын дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өвийн жагсаалтад орсон бол 2022 оны 5-р сарын 20-нд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Дэлхийн чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өвд албан ёсоор бүртгэгдэж буй нь энэ юм.