Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 74 тохиолдол батлагдсан байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын
- 60 нь нийслэлд
- 14 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 924,225 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,115 хүн эндээд байна.