УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-д дархлагдсан, ажилдаа ирдэггүй гишүүдийн нэрийг зарлана гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр “Төрийн бүх шатанд хариуцлагын асуудал маш чухал. УИХ-ын гишүүд улс төрийн зориг гаргаж УИХ-ын Ёс зүйн дүрмээ баталсан. Шинэ батлагдсан дүрмийн хүрээнд УИХ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь чуулган, байнгын хорооны ирц бүрддэггүй. Гишүүд хуралдаж чаддаггүй байсан байдал арилсан. Өмнө нь УИХ-ын чуулганы хуралдаан цагийн хоцрогдолтой эхэлдэг бол одоо долоон минут хүртэл багассан. Гэхдээ УИХ-д дархлагдсан, ажилдаа огт ирдэггүй нэр бүхий гишүүд бий. Хуульд заасны дагуу эдгээр гишүүдийн нэрийг олон нийтэд зарлана” гэлээ