“Старт ап Праймер” лаборатори Эмээлтээс ирүүлсэн махны дээжид молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээ хийж, хариуг танилцуулав. Хариунд
“MNS 6931:2021 стандартын дагуу мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч найман төрлийн бактерийн тандан шинжилгээ хийжээ. Ингэхэд
- Дээж №1-д Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд,
- Дээж №2-т Salmonella spp, Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно.
Salmonella spp бол зооноз өвчин үүсгэгч нян.
Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд нь тохиромжтой нөхцөл бүрдсэн үед буюу махны эрүүл ахуй, хадгалалтын горим алдагдсан үед үржин олшрох чадвартай ашигч бактериуд бөгөөд малаас бус орчны бохирдолтоос үүдэлтэй. Өсөж үрждэг хүйтэнсэг эмгэг төрүүлэгчид юм. Бүх дээжүүдэд антибиотикийн үлдэгдэл илрээгүй болно.
Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байхгүй учраас тус компанийн Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори бусад (сав баглаа боодол, хуванцар сав) төрлийн дээжинд формальдегид илрүүлэх аргыг туршин хийсэн шинжилгээнд формальдегид илрээгүй. Энэ нь стандарт бус арга учраас маргаан таслах хэмжээнд дүгнэлт гаргах боломжгүй юм” гэжээ.