Укрианы ерөнхийлөгч Владимир өчигдөр Зеленский цахим хэлбэрээр олон газарт илтгэл тавьж, Украинд үргэлжлүүлэн зэр зэвсэг ханган, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Украиныг сэргээн босгоход туслахыг барууны орнуудад уриалсан байна.
Үүнээс гадна, ОХУ Украины боомтыг битүүмжилсний улмаар үр тарианы үнэ огцом өсөж, үр тарианы хямрал үүсгэж байгааг Зеленский зэмлэн буруушаажээ.
Орон нутгийн цагаар 19-нд Украины Дээд рада нэгэн хуулийн төсөл баталж, ОХУ хоорондын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн бас Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн конвенцын хүрээн дэх иж бүрэн гэрээнээс гарах хуулийн төслийг баталжээ.