Тус ордонд 30 орчим тэрбум төгрөгийн засварын ажил хийж байна.
Энэ ажил дуусмагц тус ордныг “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын төв” төрийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гурван төстэй газрыг нэгтгэж байна.