Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Дарханы замын ажилтай танилцаж байна.
Тэрээр замын ажил удаашралтай дургүйцэж, бухимдлах илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэг жилийн өмнө ирээд та нарт би сүүлийн удаа боломж олгож, сануулж хэлсэн. Өнөөдөр IV багц буюу Жанжин штабын хариуцсан ажлаас бусад нь сайжраагүй байна. Би та нартай ямар нэг байдлаар тоглоом тоглох гэж ирээгүй. Монгол Улсын Засгийн газар өгсөн мөнгө, санхүүжилтээрээ хариуцлага шаардах гэж ирж байна. Та нарыг шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ өгч байгаа. Ажлын чинь гүйцэтгэлтэй холбоотой аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банкинд тавина. Харин танай компаниудтай холбоотой асуудлыг төв Засгийн газар чинь тавина.
Тийм учраас та нар авсан санхүүжилтээ гаргаад энэ ажлаа хийвэл хий, боливол боль. Болино гэвэл бичгээ өгөөд, зарцуулсан санхүүжилтийнхээ графикийг хэрхэн гаргах Ажлын хэсэг байгуулаад энэ ажлаас гарч болно. Энийг бүтээн байгуулалтыг үндэсний ААН-үүд хийх боломжтой. Тэгэхээр тодорхой асуудлуудаа компани тус бүр нэг нэгээрээ яг одоо хэл” гэлээ.