Долдугаар сарын 3-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби хэлэхдээ, Орос-Украин хэлэлцээ хийхэд хэтэрхий эрт байсаар гэжээ.
Мөн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, одоогийн байдлаар, АНУ зэрэг барууны орнууд мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Украин хэлэлцээр зэрэг арга хэлбэрээр мөргөлдөөнийг зохицуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков: Одоогийн байдлаар, барууны орнууд дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа, энэ нь АНУ тэргүүтэй барууны орнууд украинчуудад энх тайвны талаар бодох, ярих эсвэл хэлэлцэх боломж олгохыг зөвшөөрөхгүй байна гэсэн үг юм. Тиймээс одоогоор нөхцөл байдлыг намжаах шаардлага багассан байна.
Гэхдээ эцсийн дүндээ “эрүүл ухаан” ялж, хэлэлцээр хийх цаг ирнэ гэдэгт бид итгэж байна гэжээ.