ОХУ-ын Батлан хамгаалах яамны 11-нд нийтэлсэн тайланд, Оросын арми Украины талд үргэлжлэн цохилт өгсөөр байна
гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнөд хэсгийн тэнгисийн эргийг эргүүлэн авахыг үүрэг болгосон гэж Украины хэвлэлийнхэн мэдээлсэн байна. Үүнээс гадна Донбасс мужид ширүүн тулалдаж байгаа бөгөөд одоо хоёр тал Харьков мужид ч байлдаж байна гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков мэдэгдэхдээ, Оросын арми Украины”Хаймас” пуужингийн системийн сумын агуулах уруу цохилт өгсөн бөгөөд Оросын арми Украины командын цэгүүд, цэрэг арми руу цохилт өгсөөр байна гэжээ.
Украины төрийн мэдээллийн агентлаг 11-нд мэдээлснээр, мөн өдөр Харьков Оросын довтолгоонд өртсөнөөс олон хүн гэмтэж шархадсан байна. Өнөөгийн байдлаар авралтын ажлыг эрчтэй хийж байгаа аж.