Шүүгдэгч Ч нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах өөрийн гэрт А-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ түүнийг заазуураар 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон удаагийн шарх үүсгэн онц, харгис, хэрцгий аргаар санаатай алж цогцсыг байшингийнхаа зооринд хийж нуусан гэмт хэрэг үйлдэгдсэн.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төв өргөөнд шүүгдэгч Ч-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулж шүүгдэгч Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 21 жилийн хорих ял оногдуулж оногдуулж 21 жилийн хорих ялаас 3 жилийг гянданд үлдсэн 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагч гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан нь шүүх хуралдаанд оролцогчдод нөлөөлөх хүмүүжлийн чанартай үр дүнтэй ажил болжээ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР