Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөшигийн хөндий /Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хурдны зам/ Автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:48 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Порши Панамера” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 20:40 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ.