Энэ вирус нь хүнд хэлбэрийнхээ үед халдварлагсдын дөрөвний гурвыг үхэлд хүргэдэг аюултай. Хятадад бүртгэгдсэн тохиолдлууд нь харьцангуй хөнгөн, томуу төст шинж тэмдэгтэй байна. Уг вирусийг зараа, сохор номин гэсэн жижиг хөхтөн амьтдаас гаралтай гэж үзэж байна.
Хамгийн сүүлийн судалгаанаас харахад, энэ вирус 2019 онд хүнээс илэрч байжээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард Шаньдун хотод илэрч, түүнээс хойш 14 тохиолдол гарсан аж. Үүнээс хойш тохиолдлын тоо нэмэгдсээр 35 болоод байна. Хятадын шинжээчид вирус хүнээс хүнд халдаж буй эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Халдвар авсан өвчтөнд илрэх түгээмэл шинж тэмдэг нь халуурах, ядрах, ханиалгах, хоолны дуршил буурах, булчин өвдөх, дотор муухайрах гэнэ. Мөн “Langya” вирусээр өвчилсний дараа хүмүүсийн 35 хувь нь элэгний асуудалтай болж, найман хувь нь бөөрний үйл ажиллагаа муудсан аж.
Дэгдэлт анх гарсан Хятадын хоёр мужид 262 жижиг амьтныг шинжилгээнд хамруулахад 71-ээс нь вирус илэрчээ. Зараа, сохор номингоос гадна нохой болон ямаанаас цөөн хэдэн тохиолдол илэрчээ. Харин халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлыг шалгахад халдвар илрээгүй байна. Гэвч энэ нь түүврийн аргаар хийсэн шинжилгээ тул бүрэн итгэлтэй байж болохгүйг эрдэмтэд хэлжээ.
“Langya” вирус анх 1999 онд Малайз, Сингапурт бүртгэгдэж, тухайн үедээ 100 хүн нас баржээ.
Эх сурвалж: DAILY MAIL