Ханиад томууг хяналтаасаа алдаад байгаагын шалтгааныг
өрхийн эрүүл мэндийн төв, төрөөс үзүүлэх анхан шатны гэрээгээр тусламж
үйлчилгээ үзүүлдэгт алдаа байна гэж харах иргэд олон.
Учир нь төрийн байгууллагатай буюу засаг даргын тамгын
газар, дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтарсан гурвалсан гэрээгээр шаардлага
хангасан үйлчилгээ үзүүлэх ёстой хэмээсэн байдаг гэнэ.
Жилдээ хоёр удаа тус өрхийн эмнэлгүүдэд шалгалт хийдэг ба
эмчлэгчийн чадвар, ур зүй, оношлож байгаа зэрэгт нэг их анхаарахгүйгээр байр
савны хүрэлцээ, эмийн хэрэглээ, эмнэлгийн хог хаягдлын байдал, орчин зэргийг нь
шалгаад тухайн өрхийн эмнэлгийн дарга дүүрэгт хэрхэн \”нөлөөтэй” эсэхээр нь
шийдчихдэг байх жишээтэй.
Өрхийн эмч нар, өрхийн эмнэлгийн дарга нар өвчтөнд тухайн
нутаг дэвсгэр дээрээ байх эмийн санд байгаа эмийг шахах, нөлөөлөх хандлагыг
үзүүлдэгийг иргэд хэлж байсан юм.
Хүүхэд буруу оношлосон, ханиадыг анхан шатанд нь дарж
чадаагүй өрхийн эмнэлгийнхэнд хэн ч хариуцлага тооцохгүй байна. Хатгаагүй байна
гээд оношлосон хүүхэд нь маргааш нь Эх нялхасын эмнэлэгт хатгаа болсон гээд
хэвтэж байх жишээтэй. Нэг өдрийн дотор л хатгаа болов гэж үү.
Үйлчилгээ нь хүнээ дийлэхгүй болтлоо \”бачууралдсан”
өрхийн эмнэлгийн тогтолцоог бүхлээр нь өөрчлөхгүй юм бол сайн сайхан үр дүн
гарахгүй байна. Өрхийн эмнэлэг хамгийн анхан шатандаа үйлчилгээ сайн байж гэмээ
нь дараа дараагийн шатлалын эмнэлэгт хэвтэх, үйлчлүүлэх хүмүүсийн урсгал
багасна. Тиймээс энэхүү гэрээгээ шинэчлэн /чангалж/, ядаж ханиад хатгаагаа
ялгаад сурчихдаг хэмжээнд хүргэх хэрэгтэй байна. Өрхийн эмч нар угаас цалин
багатай хүн ихтэй гэж гомдоллох нь бий. Гэхдээ иргэдийн эрүүл энхийн манаанд
хэмээн тангараг өргөж, өөрсдөө сонгон сурсан хойно үзэх ёстойгоо үзэж л байх
хэрэгтэй байна.
Өрхийн эмнэлэгт очиж үзүүлээгүй нь дээр хэмээн хувийн
эмнэлгээр чадалтай /мөнгөтэй/ нэг нь үлйчлүүлж байхад, амьдралаасаа илүү
гарахгүй нэг нь өрхийн эмнэлгийн шинэхэн төгссөн эмчийн \”золиос” болон
хүүхдийнхээ эрүүл мэндээр \”тоглуулж” байгаа нь нууц биш. Өөрөө чадахгүй
мэдэхгүй бол дараа дараагийн шатлалын эмнэлэгт нь хурдхан шилжүүлдэг баймаар
байна.
Гадаа байх ТҮЦ-нд хэдэн тэрбумаар нь төсөвлөж суухаар
өрхийн эмнэлгүүдэд аппрат авч өгч, гэрээнд хариуцлагын хэлбэрийг нарийн тусгах
шаардлага байна.