Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэгэн мэдэгдлийг хийжээ. Тэрээр:
-Их сургуулийн багш болох гэж байгаа хүн заавал докторын зэрэг хамгаалсан байна. Тэр докторын зэрэг нь үнэн, зөв докторын зэрэг байх ёстой. Ямар нэгэн оюуны хулгай байх ёсгүй. Манай улсад оюуны хулгай дэндүү их нүүрлэсэн байна. Оюуны хулгай нүүрлэсэн шинжлэх ухаантай, нэгнийгээ хуурсан ийм улс байх ёсгүй гэж би бодож байна. Өнөөдрийг хүртэл магистр, докторын зэрэг хамгаалсан бүх хүнийг оюуны өмчийн хулгай хийсэн эсэх шалгалтад оруулна. Тэгж байж эрүүл зөв байх болно. Гэх мэт олон асуудлыг өөр өнцгөөс харж ажиллах чухал. Энэ ганц яамны ажил биш, та бүхний хүсэл сонирхол, манлайлал маш их чухал гэлээ.