Бразилийн Ингрид Веламе эмнэлэгт авсан энэхүү гэрэл зураг, тайлбартайгаа цахим ертөнцөд тавигдсан нь дэлхий дахин хүн чанар, мэргэжлийн сайхан, хүнд хүн ёсоор хандах сайхан бүхнийг хүргэсэн байна. Тус эмнэлэгт найзыгаа эргэхээр очсон бүсгүй нэгэн гайхалтай сайхан сэтгэлтэй эмчтэй таарсан бөгөөд түүний зургийг авч, тайлбарыг нь бичсэн байна. Тэрээр хэвтэрт байгаа найзтайгаа ярилцаж байх зуур эмч өрөөнд нь орж иржээ. Хажуу орон дээр хэвтэх 86 настай хөгшин мөн л хэвтэрт.Сувилагч орных нь гудсыг солих болоход эмч хөгшинг тэвэрч суусан байна. Түүгээр ч барахгүй яг хүүхдээ тэвэрч байгаа мэт дуу дуулж өгч тайвшруулж байжээ. Энэ гэрэл зургийг авсан бүсгүй эмчийн нэрийг асуусангүй, эгэл жирийн л ажлаа хийж байгаа хүн. Энэ мөч сэтгэл хөдөлгөм байлаа. Хоосон бахархал биш шүү. Энэ хүн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн үнэхээр агуу хүн юм билээ. Мэргэжилдээ хайртай, өвчтөнтэйгээ сайхан харьцдаг, сайхан сэтгэлтэй хүн. Эмч хүн ийм л байвал хүмүүс хурдан эдгэнэ гэжээ.