Манай улсад хууль баталж л байдаг
түүнийг нь үл тоож байдаг дүр зураг харагдаад эхэлсэн гэхэд \”хилсдэхгүй”. Тамхины
эсрэг хуулийн нэр хүнд санаачлагчаасаа болж унаснаас хойш иргэд бүүр ч
хуулиудыг үл хүндэтгэж эхэлсэн. \”Иргэд нь төрд итгэх итгэлгүй болж төр нь
иргэдэд хамаагүй шийдвэрүүдийг гаргаж” байгаа мэт.
Жишээ нь гудамжинд бие засах, шүлсээ
хаях зэрэгт торгуультай болох тухай яригдаж байсан ч хэн ч үүнийг нь
хэрэгжүүлээгүй. Цас ороод хайлаад халтиргаа үүсэхээс илүү хаясаар байгаад
нороод хөлдсөн шүлсэн дээрээ халтирч унахад хүрч байна. Хог хаягдлаа гудамжинд
хаяж, угаадсаа жалганд асгаж байгаа айлуудаас хуулийн заалт асуугаад ч
нэмэргүй.
Хэрэгждэггүй хуулийг үй олноор нь
баталж байхаар хүний амьдралд хэрэгтэй, бүгд дагаж мөрдөхөөс өөр гарцгүй тийм л
\”чанга” хуулийн заалт хэрэгтэй байна.
Жишээ нь гарцгүй газраар, гэрлэн
дохиогүй орчинд зам гарч байгаа иргэдийг торгох \”хуультай”. Гэтэл замын гарц нь
маш хол байрлалтайгаас үүдэн иргэд гарцгүй газар халтиргаатай үед
машинуудтайгаа зэрэгцэн зам гарсаар л байгаа. Энэ мэт маш олон хууль, тогтоол,
захирамж, шийдвэр гарсан ч иргэд хэрэгжүүлэхгүй байна. Нэг үгээр амьдралаас \”хол”
гэмээр.
Мөн нөгөө талаас нь харахад тамгатай
цаас барьж иргэдээ \”дээрэлхэх” төрийн үйлчилгээ. Одоогийн байдлаар үүний
хамгийн тод жишээ бол ТҮЦ-нүүдийг \”журамлаж” байгаа явдал. Иргэд үүнийг
хүсэхгүй байна, хоёр засгийн бизнес мэтээр хичнээн ярьж хэлсэн ч иргэдээ \”үл
тооно”. Учир нь гаргасан шийдвэр л бол шийдвэр гэх. Үнэндээ амьдралд үл
нийцсэн, иргэдийг санхүүгийн дарамтанд учруулсан, үл хүндэтгэсэн байдалтайгаар
шууд л шийдэж орхино. Үүнийг нь дараагийн \”даргын бизнес” эхлэж байгаатай
холбон тайлбарлана. Энэ мэт иргэд болон төр хоорондоо \”учраа олохгүй”
байгаагийн илрэл нь энэ. Дарга нарын шийдвэрээс бараг \”айх шахуу” амьдрах
иргэдэд амьдралд ойр шийдвэрийг л хүлээсээр байгаа. Хичнээн хүлээж байж \”хөрсөн
дээр буусан” шийдвэр гарах юм бол.
Үндэстэн агентлаг